Go to top

Тавтай морилно уу

Эрхэм судлаач анд минь, AGEAC таныг эрт цагийн агуу соёлуудад байсан мянганы мэдлэг болох Грекийн Софиа, Хиндустаний Гнянад урьж байна. Энэ бол өөрийн оршин буйн raison d’être -г мэдэх боломжийг хүн төрөлхтөнд нээж өгч байсан мэдлэгийн илчлэл юм.

Одоо та бүхэн Мэргэн ухааны ариун өргөөний үүдэнд байна. Энэ л ариун өргөөнд Күнз, Будда, Есүс, Гомер, Пифагор, Плато, Сократ, Хермес Трисмегист, Данте Алигери зэрэг агуу хүмүүс суралцаж, хичээллэж байсан билээ.

Таны явах энэ зам асар их үр өгөөжтэй боловч амаргүй гэдгийг та мэдэж байх ёстой, учир нь мэргэн ухааныг хүснэ гэдэг нэг хэрэг, харин үүнийг олох хүртлээ амьдралынхаа туршид цөхрөлтгүй эрэл хайгуул хийнэ гэдэг тэс өөр зүйл.

Та хоёр том саадтай тулгарах ёстой болно:

  1. Нэг талаас, амьдралаас танд өргөн барьж буй боломжууд (хэрэгтэй эсвэл үгүй), мэдрэмж, дуулианы асар том морин тойруулга - эдгээр нь хамтдаа эрэгтэй, эмэгтэй аль ч хүмүүсийн цаг хугацааг тэр чигт нь удирдах хандлагатай байдаг.

  2. Нөгөө талаас, олон сургаалын гайхалтай том үзэсгэлэн, тэдгээрийн олонх нь сайхан сэтгэл, эрх чөлөө, аз жаргал гэх мэт зарчимтай ч хүртэл холбоотой байх нь бий. Гэсэн ч энэ нь танд нэлээд эргэлзээ төрүүлэх ба учир нь та тэдний аль нь үнэний талд байгааг мэдэхгүй.

Гэхдээ эдгээр саад бэрхшээлийг давахын тулд хоёр чухал зүйлийг бас санаарай:

  1. Би хэн бэ, би хаанаас ирсэн, хаашаа явж байгаа, миний оршин буйн зорилго юу вэ гэсэн асуултуудын хариултыг өөртөө олохыг оролдолгүйгээр зүгээр л амьдрахын төлөө л амьдарна гэдэг үнэндээ яг л нүдээ аниад, нээхийг ч хүсэхгүйтэй адил. Зүрхэн дээрээ гараа тавиад, өөртөө хариул. Харанхуйдаа үргэлжлэхийг хүсэхээс илүү харамсалтай зүйл амьдралд байж болох уу?

  2. Сургаж, тунхаглаж буй зүйлийг нь суралцагч өөрөөрөө батлах боломжийг олгодог мэдлэг л зөвхөн биднийг онолуудын төөрдөг байшингаас гаргаж чадна. Амьдрал дээр практик хэрэглээгүй сургаал бол юунд ч хүргэдэггүй бодлын энгийн дасгалаас өөр юу ч биш.

Гэхдээ хэрэв та, эрхэм уншигч минь, сэтгэл тань Мэргэн ухааныг амталж, амьдралд төрөх, өсч том болох, өтлөх, үхэхээс өөр ямар нэгэн зүйл байдаг гэж итгэдэг бол бид таныг итгэлийн бамбайгаа бариад, эерэг салхины дагуу эсвэл бүх салхины эсрэг шийдэмгий алхам хийхийг уриалж байна … Гэсэн хэдий ч, үргэлж санаарай: “Юмс хэцүү учраас бид хийж зүрхэлдэггүй биш, харин бид хийж зүрхлэхгүй учраас тэдгээр зүйлс хэцүү хэвээр байгаа юм.” -Сенека

Ignoranti, quem portum petat, nullus suus ventus est.

«Аль боомт руу явахаа мэдэхгүй байгаа хүнд ямар ч салхи туслахгүй.»